🏀 Бидний зорилго

Завхан аймагт сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, залуу үеийг спортоор дамжуулан эрүүл чийрэг, зөв төлөвшилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах нь манай холбооны гол зорилго юм.

Мөн аймаг, орон нутагт сагсан бөмбөгийн тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж, авьяаслаг тамирчдыг дэмжин хөгжүүлэх, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэн ажиллана.